Пүрэв гариг, 05.02.2024, 10:32 AM
Тавтай морилно уу! Гоожуур | RSS
Дэлхийтэй танилцъя!
Main
Registration
Login
Төрөл

Реклам

Статистик

Нийт холбогдсон: 1
Зочин: 1
Гишүүд: 0

Нүүр хуудас » 2012 » 6 » 30 » Орчин үеийн хамгийн гайхалтай хөнөөлт 5 технологи
12:42 PM
Орчин үеийн хамгийн гайхалтай хөнөөлт 5 технологи



Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш дайтсаар ирсэн. Одоо ч зарим газар дайтаж л байна. Мэдээж дайн байлдаанд зэр зэвсэг хамгаас чухал. Орчин цагийн дайнд бидний мэдэхээс арай өөрөөр байлдах юм шиг байна. АНУ энэ салбартаа тэргүүлж байгаа бололтой. Мөн аминд халгүй технологиуд ч түлхүү хөгжүүлэгдэж байгаа юм байна.


1. The Special Weapons Observation Reconnaissance Detection System

The Special Weapons Observation Reconnaissance Detection System буюу SWORDS нь алсын удирдлагат робот юм. Анх тэсрэх бөмбөг илрүүлэх болон аюулгүй болгох ажиллагаанд ашиглагдаж байсан бол янз бүрийн зэвсэг нэмж угсарснаар илүү өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ. Пулемёт, жирийн буу, гранат, танк эсэргүүцэгч зэрэг олон төхөөрөмжүүдээр зэвсэглэж болох ба аль хэдийн Иракт ашиглагдаж эхэлсэн байна. Та бидний сайн мэдэх Оскарын шагналт "Hurt Locker” кинонд ч гардаг билээ. Зарим судлаачдын таамаглаж байгаагаар энэхүү робот нь ирээдүйн дайнд үндсэн хүч болох ба одоо зөвхөн цаг хугацааны асуудал л үлдсэн гэнэ.

specila weapons observation reconnaissance detection system


2. Electromagnetic Personnel Interdiction Control

Electromagnetic Personnel Interdiction Control буюу EPIC нь АНУ-ын Тэнгисийн цэргийн армиас хөгжүүлж буй аминд халгүй зэвсэг юм. Энэ нь маш хүчтэй радио долгион цацруулах ба цацруулсан долгион хана нэвтлэн хүний чихний дотоод хэсэгт очиж бидний тэнцвэртэй холбоотой үйл ажиллагааг зохицуулж байдаг Vestibular System хэмээх хэсгийг сааталд оруулдаг байна. Ингэснээр хүн хөдөлгөөний хяналтаа алдаж байлдах чадваргүй болох юм. Ямар нэгэн хохирол учруулахгүйгээр дайснаа олзлон авахад тохиромжтой.

electromagnetic personnel interdiction control




3. Silent Guardian

АНУ-ын Цэргийн хүчнийхний зохион бүтээсэн бас нэг төхөөрөмж нь мөн л адил дайсанд ямар нэг хор хөнөөлгүйгээр довтлох хүчийг нь няцаах чадвартай. Энэхүү зэвсэг нь ойр орчмынхоо 500 метрийн хязгаар дотор 95GHz-ийн давтамжтай долгион цацруулах ба ингэснээрээ энэ мужид орж ирсэн хүний арьсыг 50 градус орчим халуунаар төөнөдөг аж. Энэ нөхцөлд хүмүүс удаан тэсэх нь ховор бөгөөд зэвсгийн хамрах мужаас түргэхэн гардаг байна. Тиймээс цэрэг дайны ч гэлтгүй, ямар нэг обьектыг хамгаалахад маш тохиромжтой гэнэ.


the silent guardian


4. The Airborne Laser

AirBorne Laser буюу ABL нь одоогоор судалгааны шатандаа явж байгаа ба өндөр эрчимтэй Chemical Oxygen Iodine Laser (COIL) ашиглан агаарын довтолгооноос хамгаалах систем юм. Өөрөөр хэлбэл энэ системийг суурилуулсан онгоц нь ойр орчмынхоо 12 км орчим газар нутгийг хянаж явах ба өөр лүү нь чиглэсэн баллистик пуужингуудыг зорилгоо биелүүлэхээс нь өмнө лазераараа устгадаг. Мэдээж маш нарийн тооцоолол болон бусад хүчин зүйлээс хамаарч шийдвэрээ гаргадаг ба ингэхдээ 3-5 секунд зарцуулдаг юм байна. Одоогоор Boeing 747-400F ачаа тээвэрлэгч онгоц дээр суурилуулан туршиж байгаа бөгөөд 2010 оны 2 сард хийсэн нэг туршилт нь амжилттай болжээ. 

the air born laser



5. High Frequency Active Auroral Research Program 

High Frequency Active Auroral Research Program буюу HAARP нь мөн АНУ-ын Цэргийн хүчнийхэн болон Аляскын Их Сургуулийн хамтарсан төсөл юм. Үйл ажиллагааг нь ерөнхийлж хэлбэл цаг агаар болон түүнд нөлөөлөх арга замуудыг судлах. Гэхдээ зэвсэг байдлаар ашиглаж болох ба HAARP нь том шуургануудад нөлөөлж хянах, тодорхой газар нутагт үер буулгах, ган гачиг болгох чадвартай гэнэ. Зарим эх сурвалжууд бүр газар хөдлөлт болон галт уулын дэлбэрэлт зэргийг үүсгэх боломжтой хэмээн нотолдог ба энэ нь ч аль хэдийн тохиолдсон гэдэг аж. Учир нь Хятадын Tangshan-д 1976 оны 7 сарын 28-ний өдөр болсон 650000 хүний амийг авч одсон аймшигт газар хөдлөлтийн эхний чичиргээний өмнө тэнгэрт хурц улаан, цагаан гэрэл гарсан тухай гэрчүүд мэдээлснийг New York Times хүртэл нийтэлж байжээ. Хуйвалдааны онолчид энэ гэрлийг "цаг уурын зэвсэг” хэмээн нэрийдсэн бөгөөд аль хэдийн ашиглагдаад эхэлсэн гэж үздэг байна. 


                                                                                                 high frequency active auroral research program

 


Мэдээний төрөл: Орчин цагийн дайн, зэвсэглэл | Нээгдсэн: 567 | Нэмсэн: Админ | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны булан
Сайн уу! Гоожуур


Мэдээлэл хайх

Цаглабар

Санал асуулга!!!
Блогын үйл ажиллагаа ямархуу санагдав?
Нийт санал: 52

Тооны машин

Сэтгэгдэл
11.20.2014
Бичсэн: Зочин:
Текст: TEMVVJIN bol ih mongol baiguulsan
11.17.2014
Бичсэн: Зочин:
Текст: noten deer yj tataj awah we
10.12.2014
Бичсэн: Зочин:
Текст: ийм юм хийж байхаар болийсой
03.10.2014
Бичсэн: Зочин:
Текст: blohgvi bn mediafire deer tabiad og
10.27.2013
Бичсэн: Зочин:
Текст: нэрэнд нь анхаармаар юм байна шүү. тэр Хоргын тогоон доторх нуур гэсэн зураг Хоргын тогоон зураг биш
Булган аймгын Уран тогоо уулын зураг басан юм шүү бас Суваргууд гэсэн зураг Бат Эрдэнэ зуу хийдийн хэрэм доторх Алтан суварга гэдэг нэртэй юм шүү
01.18.2013
Бичсэн: Зочин:
Текст: гоё зураг байн миний монгол ургэлж ийм байгаасай
10.30.2012
Бичсэн: Зочин:
Текст: Ямар ч аймар нэртэй юмбдээ. Сүйрлээ юу?
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: copy.mn болохгүй бол copy бүүр болохгүй бол www.copy.mn гэш
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: Хахаха, гадаад явж өөрөө авлаа юу :P
10.17.2012
Бичсэн: Зочин:
Текст: chi ene zuragnuudin gadaad yawj ooroo awsnuu

Найз сайтууд
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits


  • © 2024
    Website builderuCoz