Пүрэв гариг, 05.02.2024, 11:27 PM
Тавтай морилно уу! Гоожуур | RSS
Дэлхийтэй танилцъя!
Main
Registration
Login
Төрөл

Реклам

Статистик

Нийт холбогдсон: 1
Зочин: 1
Гишүүд: 0

Нүүр хуудас » 2012 » 6 » 24 » Хайр дутагдсан дэлхий
10:48 AM
Хайр дутагдсан дэлхий


Хүн төрөлхтөн бид одоо дэлхий ертөнцөд тулгамдаад байгаа асуудлыг зогсоож, дэлхий ертөнцийг мөхлөөс аварч чадна, аль эсвэл сүйрүүлж ч чадна. Бид бүхэн одоогийн амьдралын хэв маягаараа цаашдаа яваад байвал дэлхий ертөнц гарцаагүй мөхөх билээ.
Та бүхэндээ Луйз Л.Хэй-ын "Танд тэнгэрлэг хүч бий" номноос хүргье...

Энэ гариг дэлхий маань маш их өөрчлөлт шилжилтийн үед байх шиг. Бид хуучин хэв маяг, зүй тогтол, шинэ хэв маяг, зүй тогтол руу шилжиж байна. Наад зах нь ямар өөрчлөлт явагдаж байгааг одон оронч зурхайчид тодорхойлж Хумхын эрин рүү шилжиж байгааг тэмдэглэж байна. Одон орон судлаачид биднийг Загасны эрин үеэс Хумхын эрин үе рүү шилжиж байна гэж тайлбарлаж байгаа. Загасны эрин үед бид бусдаас аврал тусламж эрдэг байсан. Ямар нэг зүйлийг өөрсдөө биш хэн нэгэн бусад хүмүүс хийж өгөх ёстой гэж хүлээж найддаг байсан. Харин одоо бидний шилжин орж буй Хумхын эрин үед хүмүүс өөрөө өөрсдийгөө нээж таних, өөрийнхөө хүч боломжийг мэдэрч ашиглах шатруугаа орж байна.
Дургүй байсан зүйлээсээ ангижирч чөлөөлөгдөнө гэдэг гайхалтай өөрчлөлт биш гэж үү?
Бид эх дэлхийгээ нэгэн цул гэдгээр бүхэлд нь харж эхэлж байна.Тэр амьсгалж, амьдардаг амьд организм. Түүний зүрх цохилж, тэр хүүхдүүдээ асран хамгаалдаг. Тэр биднийг бүхий л хэрэгтэй зүйлээр хангаж байдаг. Бүхий л талаараа тэнцвэр, зохицол. Хэрэв та нэг өдрийг ойн дунд эсвэл хаа нэгтээ байгаль дунд өнгөрөөвөл энэ гариг ертөнц, байгаль дэлхийн зүй тогтол хэрхэн ажилладгийг анзаарах болно. Энэ бүхэн төгс төгөлдөр, бүхэл бүтэн оршин тогтнохуйд зохицсон тогтолцоо.
Тэгэхээр хүн төрөлхтөн бид маш их зүйлийг мэдэж байгаагийн зэрэгцээ энэ гариг ертөнцийн зүй тогтол, тэнцвэр зохицлыг алдагдуулж, сүйтгэхэд чадах бүхнээ хийж байна. Бидний шунал хэтэрхий их, бүр дээд зэргийн замбараагүй болж байна. Бид өөрсдийгөө хамгийн их мэддэг, хамгийн сайн гэж боддог. Тэгээд тэр их шунаг, мэдэмхий, хэнэггүй шинж чанараараа өөрөө нэг хэсэг нь болсон эх дэлхийгээ, тэр амьд оршихуйг сүйтгэцгээж байна. Энэ дэлхий газар шороогоо сүйтгэчихээд бид хаана очиж амьдрах гэж байгаа юм бэ?
Хүмүүстэй газар шороо, гариг дэлхийгээ хайрлах тухай ярихаар маш олон төвөг бэрхшээл, хүнд хэцүүг тоочдог. Ганц хүн ямар нэг зүйл хийлээ гээд том хүрээнд, бусад бүх зүйлд нөлөөлөхгүй гэсэн хандлага гаргадаг. Гэхдээ энэ тийм биш шүү. Хүн болгон бага багаар нэмсээр, нэмсээр байхад л тэр нь маш их зүйл болно. Та одоохондоо үр дүнг нь яг одоо харах боломжгүй байж болно. Гэхдээ надад итгээрэй, эх дэлхий бүхнийг хамтад нь хүлээж авч, мэдэрдэг юм шүү.
Энэ хүрээлэн буй байгаль орчин, газар дэлхийгээ эрүүл байлгахын төлөө юу хийж чадах вэ гэдгийг харж ойлгоход бэлэн байж, өчүүхэн бага гэлтгүй санаа тавьцгаая л даа. Та шүдээ угаахдаа усаа тэр чигт нь гоожуулалгүй хааж, дэлгүүрээс юм худалдаж авахдаа даавуун тор хэрэглэсэн ч энэ чинь таны миний хийж чадах тус нэмэр шүү дээ.
Бид юуг өгнө буцаагаад түүнийгээ хүртдэг нь жам ёс юм. Иймээс эх дэлхийгээ хайраар өлгийдөж, хайрлан хамгаалцгаая.

Мэдээний төрөл: Нийгэм | Нээгдсэн: 500 | Нэмсэн: Админ | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 mgl_batuuuuk   (06.24.2012 4:19 PM) [Сэдэв:]
goy niitlel bn

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны булан
Сайн уу! Гоожуур


Мэдээлэл хайх

Цаглабар

Санал асуулга!!!
Блогын үйл ажиллагаа ямархуу санагдав?
Нийт санал: 52

Тооны машин

Сэтгэгдэл
11.20.2014
Бичсэн: Зочин:
Текст: TEMVVJIN bol ih mongol baiguulsan
11.17.2014
Бичсэн: Зочин:
Текст: noten deer yj tataj awah we
10.12.2014
Бичсэн: Зочин:
Текст: ийм юм хийж байхаар болийсой
03.10.2014
Бичсэн: Зочин:
Текст: blohgvi bn mediafire deer tabiad og
10.27.2013
Бичсэн: Зочин:
Текст: нэрэнд нь анхаармаар юм байна шүү. тэр Хоргын тогоон доторх нуур гэсэн зураг Хоргын тогоон зураг биш
Булган аймгын Уран тогоо уулын зураг басан юм шүү бас Суваргууд гэсэн зураг Бат Эрдэнэ зуу хийдийн хэрэм доторх Алтан суварга гэдэг нэртэй юм шүү
01.18.2013
Бичсэн: Зочин:
Текст: гоё зураг байн миний монгол ургэлж ийм байгаасай
10.30.2012
Бичсэн: Зочин:
Текст: Ямар ч аймар нэртэй юмбдээ. Сүйрлээ юу?
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: copy.mn болохгүй бол copy бүүр болохгүй бол www.copy.mn гэш
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: Хахаха, гадаад явж өөрөө авлаа юу :P
10.17.2012
Бичсэн: Зочин:
Текст: chi ene zuragnuudin gadaad yawj ooroo awsnuu

Найз сайтууд
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits


  • © 2024
    Website builderuCoz