Пүрэв гариг, 05.02.2024, 10:35 PM
Тавтай морилно уу! Гоожуур | RSS
Дэлхийтэй танилцъя!
Main
Registration
Login
Төрөл

Реклам

Статистик

Нийт холбогдсон: 1
Зочин: 1
Гишүүд: 0

Нүүр хуудас » 2012 » 6 » 24 » Видео Тоглоомтой холбоотой үхлүүд
11:36 AM
Видео Тоглоомтой холбоотой үхлүүд


Уншигч та бүхэнд инээдтэй юм шиг мөртлөө эмгэнэлтэй басхүү сургамжтай нэгэн мэдээг бэлтгэлээ. Өөрсдийн амьдралыг иймэрхүү маягаар төгсгөж байгаа тэдний өмнөөс харамсаж байна. Эсвэл энэ нь тэдний хувьд жинхэнэ Gamer хүний нэр төртэй үхэлд тооцогддог юм боловуу, хэн мэдлээ... яг л дайны цагт тулалдах цэрэг эрсийн хувьд тулааны талбарт үхэх шиг нэр төртэй үхэл байдаггүй шиг магадгүй тэд кибер ертөнцөд ийнхүү амиа алдсан байж болох шүүдээ хэхэ, гэхдээ л утгагүй юм. Ингээд тэднийг жинхэнэ Gamer эсвэл Донтон хэмээн дүгнэх алин болох нь уншигч таны сонголт.

StarCraft-аас болж нас барсан Солонгос залуу

StarCraft бол сансар огторгуйн уудамд, хүн төрөлхтөн, харийнхан, зергүүд гээд л тэднийг удирдаж хоорондоо тулалдах гайхамшигт тулааны талбар болсон агуу тоглоом гэдэгтэй хэн ч маргахгүй. Мэргэжлийн Gamer-үүд бол StarCraft-ын ачаар жилдээ л 100.000$ халаасалж чаддаг юм. Энэхүү тоглоомонд донтсон "Seungseob Lee" гэх Солонгос залуу зүрхний шигдээсээр нас барсан хэрэг 2005 онд гарчээ. Таегу хотын нэгэн интернет кафед тасралтгүй бараг 50 цаг тоглосон нь ийнхүү эмгэнэлтэй үйл явдал болоход нөлөөлсөн байна. Тоглож байхдаа зүрхээр нь маш хүчтэй хатгуулан өвдөж улмаар эмнэлэгт хүргэгдэж, тэндээ зүрх нь зогсжээ. Хожим уй гашууд автсан найз нь түүний талаар ярилцлага өгөхдөө "Тэр ёстой донтой амьтан байсан, тэр өөрийгөө хянаж чаддаггүй байсан ий ий ийн" гэж дурсжээ. Энэхүү хангүг залууг үхэхээс 6 сарын өмнө найз охин нь салсан ажээ, мэдээж тэрээр найз охиноо "араар нь тавих" болж StarCraft-тай ханилах нь ихэссэн болохоор тэршүүдээ.

3 сартай Gamer (Солонгос)

Харин 2009 онд Kim Sa-rang гэгч 3-хан сартай хүүгээ харгалзах хүн байхгүйн улмаас эцэг эх нь түүнийг интернет кафед Prius Online тоглоомыг тавьж өгөөд орхиод явсан байна. Ганцхан цаг болоод ирэх хооронд хүү нь тэжээлийн дутагдал болон нас барсан байлаа. Ёстой л тэнэг эцэг эх байнадаа.

Хятадад

2007 оны үед юм гэнэ. Өнөөх хятадын сар гаруй тэмдэглэдэг еэвэн сарын үеэр юм гэнээ. Нэг хятад залуу Jinzhou хотноо 15 өдрийн турш online тоглоом тоглосноос нас баржээ. Мөн энэ ондоо Гуанжоу хотод 30 настай эрхэм мөн л online тоглоомыг 3 өдөр тасралтгүй тоглосноос болж амиа алдсан байх юм.

2005 оны 6-р сард Тианжины орон нутгийн нэгэн хэвлэл дээр ийм нийтлэл гарчээ: "Xiao Yi хүү нь 13 настай байсан бөгөөд өөрийн гэр нь байрладаг 24 давхар байшин дээрээс үсэрчээ. Тэрээр гэрээслэлдээ өөрийгөө бүхнийг Gamer хүний нүдээр хардаг байсан тухайгаа мөн яагаад амих хорлох болсон тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Зүгээр л тэр диваажинд очсон бусад Gamer-үүд дээр очихыг хүссэн байна".

2005 оны 3-р сард BBC дээр ийм мэдээ гарч байж. Zhu Caoyuan гэгч залуу Ebay (худалдааны сайт) дээр "Legend of Mir 3" тоглоом дээр гардаг илдийг хийж түүнээ худалаалахаар зар тавьсан байна. Удалгүй тэр илдийг Qiu Chengwei гэх залуу худалдан авсан бөгөөд хэд хоногийн дараа уг сэлэмэндээ дүрүүлж нас барсан байжээ. Мэдээж үүнээс нь болж цагдаа нар илдийг зарсан этгээдийг байцаасан нь илт. Сонирхуулахад өнөөх сэлмийг 675 доллараар худалдаж авсан гэнэлээ. Үнэхээр л улаан фен нь байждээ хөөрхий.

Вьетнамд

2007 онд Earthtimes.org сайтад ийм мэдээ гарсан байна. 13 настай Dinh The Dan гэх Вьетнам жаал 81 настай эмээг дээрэмдээд зогсохгүй хөнөөсөн бузар хэрэг гарчээ. Харин хүү мэдүүлэг өгөхдөө зүгээр л online тоглоом тоглох мөнгө олохын тулд үүнийг хийсэн гэжээ. Харин түүний эмгэнээс хулгайлсан мөнгө нь 100.000 донг буюу Долларын ханшаар ердөө л 6.20$ болж байна.

АНУ-д

2005 оны 11 сард Gregg J. Kleinmark гэх 24-той залуу "бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн" гэх хэрэгт холбогдож яллагдсан байна. Тэрээр ахынхаа Drew болон Bryn гэх  2 ихэр хүүхдийг харж үлджээ. Ингээд тэр 2-г усанд оруулахаар шийдэж ваннандаа ус дүүргээд, 2 хүүг орхиод өрөөнөөс гарсан байна. Ингээд хажуугийн өрөөнд 30 минут Game Boy Advance-аа тоглож байх хооронд нь өнөөх 10 сартай 2 дүү нь живж үхсэн байна. (Тэнэг хүүр бэ)

Филадельфиа мужид гэнэ. Tyrone Spellman гэх 27-той залуу, 17 сартай охиноо өөрийн Xbox-г эвдсэнээс нь болж хөнөөсөн байна. Ёстой араатан юмдаа. Мэдээж маш хүнд ял авсан нь ойлгомжтой.

2007 оны 10-р сард Daniel Petric гэгч өсвөр насны хүү өөрийн эхийг Halo 3-ын CD-г нь хурааж авснаас нь болж буудан хороожээ. Аавыгаа мөн буудсан боловч бурханы авралаар харгис хүүгийнхээ гараас амьд мултарсан гэнэлээ. Ачлалгүй хүү юмдаа. Ингээд 2009 оны 6 сарын 16-нд тэрээр 23 жилийн ялыг авсан юм.

Канад

2008 онд Онтрарио мужид  Brandon Crisp гэгч 15 настай хүү CoD4Modern Warfare-г тоглох болж, үүнээсээ болоод анги улирсан тул эцэг эх нь Xbox 360-г нь хураан авчээ. Үүнээс болж гомдсон тэрээр уулын мотоцикл хулгайлан гэрээсээ явсан байна. Харин 3 долоо хоногийн дараа түүний цогцос гэрээс нь 3 милийн зайд олдсон гэнэ. Үхлийн шалтгаан гэвэл өндөр модноос унасан гэх аж.

Бусад Тохиолдлууд

Өөр хаа ч юм бэ нэг улсад Peter Burkowski гэх 18 настай хүү нэгэн бямба гаригийн үдэш 8 цаг 30 минутад зүрхний шигдээсээр нас барсан байна. Уг нь онц сурдаг сайн оюутан байсан гэдэг. Даанч гудамжны нэг мөрийтэй тоглодог автомат машинд амиа тавьжээ хөөрхий. Шинжээчдийн задлан шинжилгээгээр зүрх нь хэд хэдэн газраа зүсэгдсэн байсан гэх бөгөөд хүний зүрх асар хурдан, асар хүчтэй цохилох үед ийм шархлаа үүсдэг гэнэ.

Өөр нэг газарт 21 настай Shawn Wooley  "Everquest"-г хэт удаан хугацаагаар тоглосоныхоо дараа компьютерийнхаа урд өөрийгөө буудан хороожээ. Гэвч яг ямар учраас хүү өөрийгөө буудсан нь тодорхойгүй ч энэ нь Everquest-тэй холбоотой нь ойлгомжтой.

Devin Moore гэгч залуу GTA-ийн улаан фен ажээ. Тэрээр цагдаагийн газарт нэвтэрч нэгэн цагдаагийн ширээнээс буу шүүрэн авч 3 цагдааг буудаж орхиод цагдаанийн машин хулгайлан гарч зугатсан байна. Мэдээжийн хэрэг удалгүй баригдаж таараа. GTA дээр цагдаад баригдсан бол тэр дороо суллагддаг бол бодит амьдрал дээр тийм биш гэдгийг мань залуу ойлгоо байлгүй.

1999 оны 4 сарын 20-нд 18 настай Eric Harris болон 17-той Dylan Klebold нар Колумбын ахлах сургуульд зэвсэгтэй нэвтрэн орж 12 сурагч болоод 1 багшийг хөнөөсөн балмад хэрэг гарсан юм. Хүмүүсийн гэрчилж буйгаар Harris нь DOOM хэмээх тоглоомны улаан фен байсан бөгөөд Doom WAD гэх editor-г нь ашиглан "TIER" гэх маш том модыг бүтээж байжээ. Мөн үүнийгээ бүх амьдралынхаа зорилго хэмээн тодорхойлсон гэнэ.

2000 оны 4 сард Испани өсвөр насны хүү José Rabadán Pardo нь, гэртээ байсан самурайн илд болох катанагаар ээж, аав болоод эгчийгээ цавчиж алсан байна. Хожим мэдүүлэг өгөхдөө Final Fantasy VIII тоглоомны гол дүр болох Squall Leonhart-г дуурайсан гэсэн тэнэг хариулт өгжээ.

2001 оны 11 сард 21 настай Америк залуу Shawn Woolley амиа хорложээ. Шалтгаан нь ердөө л эх нь түүнийг EverQuest тоглоомонд донтож байна хэмээн зэмлэснээс болжээ.

2003 оны 6 сарын 25-нд  Нэгдсэн улсын Тенесий мужид Joshua болон William Buckner нарын 14 болоод 16-тай хойд ах дүүс нийлэн ангын буугаар зэвсэглэж 45 настай эрийг хөнөөж, 19 настай охиныг хүнд шархадуулжээ. Зүгээр тэд GTA III-г бодит амьдрал дээр тоглосон нь энэ аж.

2004 оны  2 сарын 27-нд Их Британы Leicester-т 17 настай Warren Leblanc нь 14 настай Stefan Pakeerah-г дагуулан явж нэгэн цэцэрлэгт хүрээлэнд аваачсан бөгөөд заазуур болон хутгаар удаа дараа сийчэж аймшигтайгаар амийг нь бүрэлгэжээ. Тэр ManHunt тоглоомноос санаж энэ аллагыг хийсэн бөгөөд хөөрхий алуулсан хүүгийн ээж Их Британи даяар хүчирхийлэлтэй холбоотой тоглоомуудын эсрэг холбоо байгуулан тэмцэж эхэлсэн байна.

2006 оны 1 сарын 19-нд Торонто хотноо 18 настай Alexander Ryazanov болон Wang Piao нар Need for Speed Most Wanted-аас санаа авч гудманд хурд хэтрүүлэн давхихдаа Tahir Khan гэх таксины жолоочтой мөргөлдөж улмаар аминд нь хүрчээ.

2007 оны 12 сард Оросын хоёр солиотой нөхөр LineAge II тоглоом дээр амь насаараа мөрий тавин тоглосон байна.

2008 оны 6 сард GTAIV-ийн улаан фен нэгэн gamer кибер ертөнцөөс халиж бодит амьдрал дээр тоглохоор шийджээ. Тэрээр New York хотын New Hyde цэцэрлэгт нэгэн эрийг дээрэмдэж үүдэн шүдийг нь цөм цохисон бөгөөд ойрхон явж байсан BMW машиныг зогсоон доторх эмэгтэйг нь гарган хаяж машиныг нь дээрэмдсэн байна.


Мэдээний төрөл: Видео тоглоом | Нээгдсэн: 504 | Нэмсэн: Админ | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 3
0  
3 amgaa   (06.25.2012 5:32 AM) [Сэдэв:]
haha dontoi sdaakuud

0  
2 mgl_batuuuuk   (06.24.2012 4:19 PM) [Сэдэв:]
eej ni gants xbox360 ig ni halo cd avsni tulu ingej t1teed bhda yhvde whahaha

0  
1 mgl_batuuuuk   (06.24.2012 4:17 PM) [Сэдэв:]
tr hyatad bol gohin wxaxa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны булан
Сайн уу! Гоожуур


Мэдээлэл хайх

Цаглабар

Санал асуулга!!!
Блогын үйл ажиллагаа ямархуу санагдав?
Нийт санал: 52

Тооны машин

Сэтгэгдэл
11.20.2014
Бичсэн: Зочин:
Текст: TEMVVJIN bol ih mongol baiguulsan
11.17.2014
Бичсэн: Зочин:
Текст: noten deer yj tataj awah we
10.12.2014
Бичсэн: Зочин:
Текст: ийм юм хийж байхаар болийсой
03.10.2014
Бичсэн: Зочин:
Текст: blohgvi bn mediafire deer tabiad og
10.27.2013
Бичсэн: Зочин:
Текст: нэрэнд нь анхаармаар юм байна шүү. тэр Хоргын тогоон доторх нуур гэсэн зураг Хоргын тогоон зураг биш
Булган аймгын Уран тогоо уулын зураг басан юм шүү бас Суваргууд гэсэн зураг Бат Эрдэнэ зуу хийдийн хэрэм доторх Алтан суварга гэдэг нэртэй юм шүү
01.18.2013
Бичсэн: Зочин:
Текст: гоё зураг байн миний монгол ургэлж ийм байгаасай
10.30.2012
Бичсэн: Зочин:
Текст: Ямар ч аймар нэртэй юмбдээ. Сүйрлээ юу?
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: copy.mn болохгүй бол copy бүүр болохгүй бол www.copy.mn гэш
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: Хахаха, гадаад явж өөрөө авлаа юу :P
10.17.2012
Бичсэн: Зочин:
Текст: chi ene zuragnuudin gadaad yawj ooroo awsnuu

Найз сайтууд
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits


  • © 2024
    Website builderuCoz