BBC телевизээс гаргасан Чингис хааны баримтат киноог Монгол хэлээр үзэхээр хүргэж байна. Муулах зүйл гэвэл мундахгүй их бий... энэхүү кино нь дээр түүхийг жоохон гуйвуулсан хэсгүүд их гарж байлаа. Тухайлбал: Чингис хааны дүрд ёстой сонин Орос шиг баагий тоглочихсон бас ташаагаа тулаад л газар нулимаад, хоосон данх өшиглөөд байгаа юм уу хаашаа юм хэ хэ. Тал талруу үсчсэн нээх л их ууртай, хөмсөгөө зангидсан. Муухай муухай орилж чарласан. Арай ч Чингис хаан маань ийм байгаагүй байлгүй дээ. Сонирхуулхад Чингис хааны онгон өдийг хүртэл олдоогүй юм билээ. Онгонд нь залсан зарц, боолуудыг бүгдийг нь хүйс тэмтэрсэн. 1990 оны хувьсгал гарснаас хойш Япон, Америк, Монголын архелогичид хайсаар л...