Өмнө нь та бүхэндээ Орхон аймгийн Эрдэнэт хотыг танилцуулсан бол одоо Дархан уул аймгийн нийслэл Дархан хотыг танилцуулж байна. Дархан хот нь анх 1961 онд байгуулагдаж өдийг хүртэл хүн ам, хөгжил дэвшил нь эрчимтэй өсөн нэмэгдэж байна. 2009 оны тооллогоор уг хотод 91,358 хүн тоологдсон. Улаанбаатар, Эрдэнэт зэрэг хотуудын араас орох 3 дахь том хот юм. Ардчилал гарснаас хойш Дархан хотод олон сайхан барилгууд баригдаж байна. Тухайлбал: Морин хуур цогцолбор, Бурхантай уул, мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх парк гэх мэт.
Та бүхэндээ үзэсгэлэнт Эрдэнэт хотын зургуудаас толилуулж байна. Хэдий Улаанбаатар хотоос минь хөгжлөөр дор ч гэлээ хамгийн цэвэр, хамгийн амьдрах тухтай хот юм шүү. Сэтгэлд дулаахан, амгалан тайван... аргагүй л залуусын хот гэмээр үнэхээр гайхалтай юмаа. Эрдэнэт хот анх 1975 оны судалгаагаар 4000 хүний амтай байсан бол 2012 оны судалгаагаар 100 мянга болж өссөн байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр нь Монгол улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлдэг гэнэ.