Ёстой хэрэгтэй хичээл байна шүү. Юм татангаа дуусах цагаа тааруулаад л унтчих хэхэ 1. Start/Run харилцах цонхыг нээ. 2. shutdown.exe -s -t yyyy гэж бичээд ОК дараарай. Гэхдээ ОК дарахаасаа өмнө yyyy-ийн оронд та хугацаагаа оруулж өгөх бөгөөд та хэд ч гэж оруулж болно, гагцхүү секундээр оруулахаа бүү мартаарай. Манай жишээнд 5 минутын дараа унтраах хэрэгтэй гэж үзье. Тэгвэл 1 минутад 60 секунд байх ёстой тул 5x60=300 гэж оруулахнээ.
Одоо харин ОК дарна. Үр дүнд нь таны компьютер 5 минут буюу 300 секундын дараа унтрана. Хэрэв та дээрх өгсөн команд буюу автоматаар shutdown хийх ажиллагаагаа хүчингүй болгох буюу зогсооё гэвэл shutdown.exe -a гэж бичээд ОК дараарай. Ойлгомжгүй байгаа бол доорх зурагт анхаарлаа хандуулаарай.
|