Монгол улс Хятад болон Орос улсад хэрэгтэй. Учир нь Орос улс Монголыг өөрийн гэсэн бамбай буферны зоне болгох санаатай байсан.
Орос Хятадын харилцаа ээдрээтэй болсон 70-80-аад оны үед Оросын 300,000 орчим цэрэг Монгол Улсад өмнөд хилийн дагуу байрлаж байсан бөгөөд энэ нь Монголыг өөрийн гэсэн буферны зона улс болгох санаа төрүүлсэн юм.Монголыг Хятад улс одоогоор цэргийн хүчээр дайран авах сонирхол, санаархал байхгүй. Тэд Монголд Хятадын нөлөө Оросын нөлөө аль аль нь хүчтэй байхыг хүсэхгүй. Хэрэв аль нэгнийх нь нөлөө ихсэх юм бол нөгөө буферы зона гэсэн ойлголт нь алдагдана. Эдийн засгийн хувьд ч монголыг тогтвортой байлгаж аль болох дэмжих бодлого баримтлаж байна. Ингэхгүй бол Монголын эдийн засагт АНУ Япон гээд улсууд нөлөөлж Монгол хэн нэгний нөлөөг хүчтэй амсах болно. Орос ч мөн адил Хятадтай адил санаа бодолтой байгаа биз. Саяхан ОХУ-ын төрийн думын гишүүн хэлэхдээ дорно зүгт Оросын цор ганц холбоотон Монгол гэж бодох хэрэгтэй. Монгол АНУ болон НАТО-гийн цэргийн бааз болчих юм бол Оросын дорнод хил шууд л нээлттэй болж бид улам л хар цагирагт хумхигдах болно гэж хэлсэн нэгийг бодогдуулж байгаа юм. 1991, 1996, 2004 онд ОХУ-Хятад хоёр улс нууц гэрээгээр өөрсдийн хилийн заагаас 100 км дотор томоохон цэргийн бааз байгуулахгүй гэсэн бөгөөд Монгол улсад мөн хоёр улс цэргээ байрлуулахгүй, Монгол улсын тусгаар тогтнолыг хүндэтгэн үзнэ гээд Монгол улсын талаарх өөрсдийн байр суурь, ашиг сонирхолыг хүндэтгэн үзнэ гэж заасан байгаа нь манай улсад таатай зүйл юм. Бодол. 2 Өсөн нэмэгдэж буй түүхий эдийн асар их хэрэгцээгээ Хятад улс хүссэн хүсээгүй Орос Монгол хоёроос хангах болно. Бид нийлүүлэгч тэд хэрэглэгч. Бээжин тэртээ тэргүй манай түүхий эдийг бараг үнэгүй шахам хямдаар авч байгаа. Тийм болохоор зэвсгийн хүч хэрэглэх шаардлагагүй. Өөрсдийн байгуулсан дэглэм эдийн засгаа нураавал ямар их сүйрэл гай дагуулж байгааг мэдэж байгаа. Израйлыг заналхийлсэний хариуд АНУ Израйлын тусгаар тогтнолыг хамгаалж туслаж байгаа. Үүнтэй адил Хятал Монголыг заналхийлвэл ОХУ эсвэл АНУ-ын нөлөө Монголд хүчээ авахаас тэд болгоомжилж байгаа гэхэд болно. Бодол. 3 Монголыг үндэстнийх нь хувьд мөхөөх уусгах шаардлага байхгүй. Монгол тэртээ тэргүй мөхөж буй ард түмэн. Дох, цус ойртолт, аллага хүчирхийлэл, садар самуун нь дээд цэгтээ хүрсэн. Тэртээ 1939 оны Халхын голын дайнд Монголын талаас 800 орчим хүн амьн асаа алдаж байсан бол өнөөдөр ганцхан жилийн дотор 2000 орчим хүн амь насаа золгүй байдлаар алдаж байна. Жил бүр барилгын улирал эхлэхээр өмнөдөөс хэдэн мянган хятад ажиллах хүчин ирж байна. Тэд бүгд амьдрах гэж буй улс манайханы Солонгост байгаа амьдрал шиг. Гараад явахад нь хэдэн зуун эцэггүй хүүхэд. Үр дүнд нь үндэстний доройтол. Бодол. 4 Монгол АНУ-ын харилцаанд Бээжин ихээхэн эмзэг ханддаг. Монгол улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэн оруулах гэж чармайж байгаа боловч Монгол улс хөдлөж өгөхгүй байгаа нь цаана нь АНУ-ын бодлого байгаа гэж харддаг. Монгол улс эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн гэдгээрээ аятайхан бултаж байгаа боловч цаад бодлого нь АНУ-ын батлан хамгаалах салбарын тусламжаас хагацхыг хүсээгүйтэй холбоотой юм. Ямар сайндаа Монгол улсад болсон АНУ-ын оролцоотой цэргийн хээрийн сургуульд эмзэг хандан хилээ хааж дарамт үзүүлсэн нь үүнтэй холбоотой юм. Бодол. 5 Манжийн үеийн бодлого. Манжийн төрийн бодлого бол Монголыг шарын шашинаар эрхшээлдээ оруулж оюун санааг нь мохоосон. Далай ламын нэг далд санаа бол Монголыг Түвдээр солих гэсэн санаа байсан боловч Бээжин үүнд татгалзсан хариу өгсөн. Далай ламын манайд тодоруулан өгсөн 9-р богд бол зүгээр л бидний оюун санааг тархийг угаах гэсэн харь элэгтэн. Бид дэндүү мухар сүсэгтэй бурхан номд хайртай ард түмэн. Шашин бол ард түмнийг мансууруулагч хар тамхи мөн гэсэн үг биеллээ олж байх шиг байна. Бодол.6 Эцэст нь бид аюулыг гаднаас бус дотроосоо хайх хэрэгтэй. Хэн нэгэнд бурууг тохох бус харин өөрсдөө эхлээд буруугаа алдаагаа хайх хэрэгтэй. Бид өөрөө өөрсдийгөө хөнөөчихгүй бол биднийг хэн ч сөнөөхгүй..
|