"Лондон-2012" зуны XXX дахь олипмийн хаалтын ажиллагаа болж өндөрлөв. Хэдий Монгол улс минь алт аваагүй ч 1964 оны Токиогийн олимпоос хойш Лондонгийн олимпод хамгийн их медаль авсан олимп болсон юм. Дөнгөж 20 настайдаа анхныхаа Олимпод мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Төгсцогт, Олимпийн аваргын төлөө Жүдогийн татамид шүд зуун барилдаж Мөнгөн медаль хүртсэн Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Түвшинбаяр, Олимпоос хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин У.Мөнхэрдэнэ, С.Батцэцэг, С.Ням-очир нартаа мэхийн хүндэтгэл илэрхийлъе! Харин ялагдсан тамирчидыг харааж зүхсэн нь мундахгүй их бий... Эхнэр хүүхэд, эх нутаг, багш дасгалжуулагч гээд хавь ойрынхноор нь хамаж шимэн хамруулж хараал хэрүүлээр булж орхив. Яасан ч хямдхан сэтгэл юм, ямар ч хэврэгхэн итгэл юм. Өмнөөс бөгс улайх шиг хэцүү юм байсангүй. Ялагдсан нэгэндээ урам хайрлаж, ялсан нэгэндээ итгэл хайралцгаая!
Одоо та бүхэндээ Олимпийн хаалтын ажиллагааг толилуулж байна.