Пүрэв гариг, 01.16.2025, 3:54 AM
Тавтай морилно уу! Гоожуур | RSS
Дэлхийтэй танилцъя!
Main
Registration
Login
Төрөл

Реклам

Статистик

Нийт холбогдсон: 1
Зочин: 1
Гишүүд: 0

Нүүр хуудас » 2012 » 8 » 12 » Хүний эрхийн талаар (Лекц)
1:49 PM
Хүний эрхийн талаар (Лекц)



Сайн байцгаана уу? Олимпийн тавцанд Монголын төрийн дуулал эгшиглэх гэж буй энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлъе! Ойрд мэдээ нэмээгүй их уджээ... Хэд хоног алга болчихсон чинь орж гардаг хүн ч бараг байхаа больсон байна шүү хэхэ. Гадуур дотуур, хөдөө, ажил энэ тэр гээд завгүй явсаар байгаад бараг (ммм 20+12...32 хоног болсон юм байна. Одооноос мэдээгээ тасралтгүй нийтлэж байх болноо. Энэ удаагийн дугаараар Facebook-ын "Монгол коммент” хуудсанд нийтлэгдсэн Хүний эрхийн талаар лекцийг орууллаа. Зарим нэг хүмүүсийн соёл ухамсарын доройтлыг жаахан ч гэсэн цэвэрлэх байх гэсэн үүднээс оруулсан болно. 


Юм л бол ЭРХ гэж солиорч хуцдагаа больцгоомоор юм энэ монголчууд минь. Монголчуудад ЭРХ гээч энэ айхтар том зүйлээс өөр юу ч алга, бүүр түй ч алга гэхэд яг болно. Энд эрх ярьж байхад Хятадад үүрэг ярьдаг болхоор Хятад Монголоос илүү хөгжилтэй байдаг юм шүү дээ. Нэг л том ЭРХтэй хүмүүс. даанч ЭРХээ байдаг тааваараа эдэлсэн ч гийгүүлж гэрэлтэж байгаа юм огтхон ч байхгүй. Юм болгон дээр л миний ЭРХ, ЭРХ минь, ЭРХэнд халдлаа, ЭРХээ эдэлмээр байна гэж олон долоон юм донгосцгооно. Бүгд л өөрийн цор ганц зүйл болох ЭРХээрээ далайлгаж амьдрана, энэ нь байхгүй болчихвол хэн ч биш болохоо мэдэхгүй пээдгэр авирлана. Гэтэл яг ЭРХ гэдэг зүйлээ юу болохыг хэн ч мэддэггүй, ойлгодоггүй. Яс ярих юм бол тэдний донгосож хуцах шалтаг шалтгаан болох эрх нь тэдний яриад байгаа зүйл биш, шал ондоо зүйл гэдгийг төсөөлөө ч үгүй яваа. Юу гэдгийг нь хэлэх юм бол занан дайрахаас өөр ухаангүй болцгооно. Архи ууж согтуурч агсарсан ч миний эрх, авгай авсан ч /мэдээж дараа нь зодож л таараа/ миний эрх, аав болсон ч миний эрх /мэдээж дараа нь зовоож л таараа/, айл үймүүлсэн ч миний эрх, ер нь энэ ЭРХэнд авч үзэгдэхгүй зүйлгүй мэт урсгаж ульцгаана. Харин ЭРХ гээч нь маш том, дэндүү өргөн агуулгатай ба энгийнээр тайлбарлахад хүн төрөөд бие даасан халдашгүй байх, ёс суртахууны хязгаарт багтаж байх, соёл иргэншил, шашин шүтлэг, гүн ухаан, эрдэм боловсролыг уламжлахад бүрэн нээлттэй чөлөөтэй байх зэрэг дэндүү өргөн зүйлсийг агуулна. Ер нь бол ЭРХ гэдэг бол бие даасан чөлөөт байдлыг л илэрхийлнэ. Харин энэ бие даасан чөлөөт байдал монголчуудын бодлоор арай өөр бололтой. Хамаа намаагүй, задгай завхай замбараагүй л байх тусмаа эрх чөлөөгөө эдэлж байна гэж ойлгодог бололтой. Үнэндээ та нарын энэ ЭРХ гэж солиороод байгаа зүйлүүдийг чинь авч үзэх юм бол хууль дүрэм журамд нийцэхгүй, ёс суртахууныг зөрчсөн зүйл болж хувирна. Даанч үүнийгээ дагаж мөрддөг нь цөөхөн болохоор өөрсдийн бодол нь хатуужиж соёожоод аанай л жинхэнэ ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг ийм л байдаг шүү гэх ойлголт газар авчээ. ЭРХ гэдэг чинь үнэндээ чиний л бие даасан байдал, аюулгүй байдал, эрх чөлөө юм. Чиний эрх бол чамдаа л эрх байдаг юм. Харин бусдын хувьд үүрэг. Харин бусдын эрх чиний хувьд үүрэг юм. Эрх, эрхээр хязгаарлагдаж Эрх үүрэг ямагт уялдаа холбоотой байдаг юм хар малнуудаа. Үүрэг биелүүлэхгүйгээр ЭРХ эдлэх боломжгүй, тиймдээ ч торгууль, шийтгэл, ял, шорон гэж байдаг юм. Үүнийг үхэрнүүдийг хорьж цагдахгүй бол галзуурал нь дээд цэгтээ хүрнэ. Харин үүргээ биелүүлдэг хүнийг боож хааж хяхаж хавчаад байгаа бол ЭРХ гэж хашгирах нь жинхэнэ түүний эрх. Даанч та нар тийм биш л дээ. Төгсгөлд нь ганц л зүйл гуйя /хэлье/. Том том юм худлаа донгосох минь ч яахав зүгээр л өдөр тутмын, энгийн зүйлс дээр жаахан хүнийхээ үүргийг гүйцэтгэчихээч. Ядахнаа гудамжинд хүмүүс эрхээ эдлэг л дээ. Чамаас болоод үүргээ биелүүлж яваа хүмүүс эрхээ эдэлж чадахгүй байна. Согтуу солиорч гудамжинд олон нийтийн газар агсарч, гэмгүй хүнийг зүгээр явж байхад нь өдөж хоргоож хохироож, хүмүүс рүү хараал хэлж, гудамжинд шүлсээ хаяж, бие засч байдаг муусайн том ЭРХ, том ЭРХТЭНгээс өөр юу ч үгүй та нар шиг юмнуудыг болдогсон бол бүгдийг нь хорьчих юмсан. Уг нь бол хорьж, торгохоор л зөрчил илэрдэг л дээ, даанч юундаа байдаг юм. Хууль зөөлөн хандаад нийгэм нэг л биш болжээ, хуулиа ч бас чангатгаасай. Эцэст нь хэлэхэд ТОМ ЭРХТЭН, ТОМ ДАРХТАНгууд МИНЬ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ГЭЖ ЮМ БАЙДГИЙГ ТОМ ЭРХтэнгийнхээ тухай боддог шиг нэг удаа бодоорой доо.
Мэдээний төрөл: Нийгэм | Нээгдсэн: 1345 | Нэмсэн: Админ | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 Mune   (09.10.2012 9:06 PM) [Сэдэв:]
nice

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Таны булан
Сайн уу! Гоожуур


Мэдээлэл хайх

Цаглабар

Санал асуулга!!!
Блогын үйл ажиллагаа ямархуу санагдав?
Нийт санал: 53

Тооны машин

Сэтгэгдэл
11.20.2014
Бичсэн: Зочин:
Текст: TEMVVJIN bol ih mongol baiguulsan
11.17.2014
Бичсэн: Зочин:
Текст: noten deer yj tataj awah we
10.12.2014
Бичсэн: Зочин:
Текст: ийм юм хийж байхаар болийсой
03.10.2014
Бичсэн: Зочин:
Текст: blohgvi bn mediafire deer tabiad og
10.27.2013
Бичсэн: Зочин:
Текст: нэрэнд нь анхаармаар юм байна шүү. тэр Хоргын тогоон доторх нуур гэсэн зураг Хоргын тогоон зураг биш
Булган аймгын Уран тогоо уулын зураг басан юм шүү бас Суваргууд гэсэн зураг Бат Эрдэнэ зуу хийдийн хэрэм доторх Алтан суварга гэдэг нэртэй юм шүү
01.18.2013
Бичсэн: Зочин:
Текст: гоё зураг байн миний монгол ургэлж ийм байгаасай
10.30.2012
Бичсэн: Зочин:
Текст: Ямар ч аймар нэртэй юмбдээ. Сүйрлээ юу?
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: copy.mn болохгүй бол copy бүүр болохгүй бол www.copy.mn гэш
10.18.2012
Бичсэн: Зочин:
Текст: Хахаха, гадаад явж өөрөө авлаа юу :P
10.17.2012
Бичсэн: Зочин:
Текст: chi ene zuragnuudin gadaad yawj ooroo awsnuu

Найз сайтууд
  • Create a free website
  • Online Desktop
  • Free Online Games
  • Video Tutorials
  • All HTML Tags
  • Browser Kits


  • © 2025
    Website builderuCoz