Сайн байцгаана уу залуусаа. Тэхээр хичээл орход ердөө 4 хөн хоног үлдсэн байна шүү.
9 сарын 1-нд нээлтийн ажиллагаа, харин хичээл эхлэх өдөр нь 9 сарын 3-нд байх нь ойлгомжтой.
УБ хотод хөл хөдөлгөөн айдаа мөн ч ихтэй байна даа. Нарантуул захын дотор алхам бүрт хүн
урд тээгэлдээд их төвөгтэй байсан шүү, гэртээ ирээд л жаргалын амтыг мэдэрч байгаам даа :P.
За за тэр ч яахав, Хичээл орхоос өмнө шинэ хүн больё гэж бодож байвал дэлгэрэнгүй унших тун.
Та бүхэн Нэгийг бодож, хоёрыг тунгаах бизээ.
"Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав" Күнз
***
"Түймрээс болж үерээс болж хүмүүс үрэгдэж байхыг би харсан.
Харин хүнлэг сэтгэлээсээ болоод хэн нэгэн баларч эрстсэнийг би л лав үзээгүй." / Күнз/
***
Чиний чадаагүйг бусад нь чадахгүй гэж бүү бод. Харин хүний чадсан бүхнийг чи чадах учиртай. /Марк Аврелий /
***
Хүн бүхний найз бол хэний ч найз биш /Аристотель/
***
Зөвхөн унасан хүнийг босгохын тулд бөхийж бай /Эпикур/
***
Бусдад таалагдана гэдэг хуурч мэхлэх томоохон урлаг /Вовенарт/
***
Дуугүй байна гэгч ухааны илрэл биш боловч тэнэг бус гэдгийг харуулна
***
Чамайг хэрхэн угтан авах нь бус үдэн явуулах нь чухал
***
Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авъяас билэгтэн,
суут ухаантны аль аль нь ч гарахгүй. (Д.И.Менделеев)
***
Хүмүүсийн дотоод бололцоо,авъяас чадвар, бүтээлч эрч хүч
гагцхүү хөдөлмөрийн үед илэрч гардаг юм. ( П.М.Машеров)
***
Хөгшрөхийн хамгийн гунигтай нь ирээдүй түүний ард үлдсэнд байдаг. /Сантьаго Ремон-И-Кахаль/
***
Нийгмээс ангид хүн нэг бол бурхан, нэг бол араатан. /Аристотель/
***
Муу, тэр тусмаа өөрт хор уршигтай зүйлийг хийх амархан. Сайн, ашигтай хийх харин даанч хэцүү./Будда/
***
Сайн сайхан зүйл маш их чармайлтын үр дүнд бий болдог. Харин муу зүйл зүгээр л өөрөө гараад ирдэг./Демокрит/
***
Ойр орчныхоо хүмүүст учирсан золгүй явдалд баярладаг хүн хувь заяаны өөрчлөлт хэн бүхэнд нүүрлэдгийг ойлгоогүй мунхаг байна даа./Демокрит/
***
Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно./Марк Твен/
***
Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй./В. Гете/
***
Ардын зан үйл, сэтгэл оюун, суу ухаан нь тэдний зүйр үгээр илэрдэг./Ф. Бэкон/
***
Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил."Байгаа мөртлөө байхгүй " хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой./Хераклит/
***
Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй
Бяр чадалтай байх сайхан
Ухаантай байх бүүр ч сайхан /M.Горький/
***
Хүний юм болгон нь нүүр царай, өмссөн хувцас, дотоод санаа сэтгэл нь цөм гоо сайхан сайхан байх ёстой. /Ф.Энгельс/
***
Бардамнал бол дорой хүмүүсийн тайвширал . /Стефан Цвеиг/
***
Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг . /Ф.Достоевский)/
***
Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт. /И.Гетё/
***
Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө . /Солон/
***
Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг . /Петроний/
***
Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдархын нэр . /ПьерАбелэр/
***
Хайр дурлал бурханыг ч шархлуулдаг . /Л.Толстой/